А.Ананд шилдэг хожлын шидэлтийн эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-15 17:36:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 2019 оны шилдэг хожлын шидэлтийг тодруулах санал асуулгыг зарласан.


Тус холбооноос мягмар гарагт /2020.01.14/ санал асуулгын дүнг олон нийтэд зарлахад 2019 оны шилдэг хожлын шидэлтийн эзнээр Улаанбаатар ММС Energy багийн тамирчин Ариунболдын Анандыг тодруулжээ.


Сагсанбөмбөгчин А.Анандын FIBA 3×3 сагсан бөмбөгийн 23-аас доош насны ангиллын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд Литвийн шигшээ багийн эсрэг оруулсан хожлын шидэлт 2019 оны шилдгээр шалгарсан байна. Тэмцээнийг БНХАУ-ын Ланжоу хотноо зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын U23 шигшээ баг 10 дугаар байр эзэлсэн юм.

Холбоотой мэдээ