БНСУ дахь монголчуудад "Бид нэг үеийнхэн" тоглолтоо толилуулна

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2020-01-08 15:46:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Э.Чулуунчимэг, Э.Чинбаяр, Д.Найдандорж нар БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчууддаа “Бид нэгэн үеийнхэн” хамтарсан тоглолт толилуулахаар болжээ. 

Уудам тал нутгийн цэнгэг салхийг, ухаант ард түмнийхээ халуун сэтгэлийг уянга дуутайгаа хамт бэлэг болгон задална гэж  нэгэн үеийн уран бүтээлчид тоглолтынхоо нууцаас дэлгэсэн байна. 

Тоглолт нэгдүгээр сарын 10-нд Мугпу, 11-нд Чонан, 12-нд Сөүл, 13-нд Улсан, 14-нд Ёосу, 15-нд Тэжон хотод тус тус болох юм байна. 

Холбоотой мэдээ