АНУ Ираны Гадаад хэргийн сайдад виз олгохоос татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /BBC/. Энэ долоо хоногт болох НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцохоор виз мэдүүлсэн боловч АНУ виз олгохоос татгалзсан гэж Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф мэдэгджээ.
НҮБ-ын уулзалтад оролцохоор виз мэдүүлсэн гэж тэрбээр Катарын “Al Jazeera” телевизэд ярилцлага өгөх үеэр хэлжээ.
Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео надад виз олгох бодолгүй байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт уламжилсан байсан гэж М.Зариф мэдэгджээ. Тэрбээр тус шийдвэрийг шүүмжлээд, “АНУ-д хэн нэгэн очиж бодит байдлыг илчилнэ гэдгээс тэд айж байна” хэмээн мэдэгдэв.