"Говь" нэгж хувьцаанд 6.8 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-08 08:38:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Говь” ХК 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6.8 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлээд байна. 

Тус компани 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2018 оны ногдол ашгийн үлдэгдэл болох 16.473 хувьцаа эзэмшигчийн 76.3 сая ширхэг хувьцаанд ногдох 466.852.056.56 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулжээ. 

Ногдол ашгийг үүний өмнө буюу 2019 оны 4 дүгээр 25-наас эхлэн компани дээрээ олгож байсан бол Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-тэй 2019 оны 12 дугаар сарын 25-нд байгуулсан гэрээний дагуу ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулаад байна.


Холбоотой мэдээ