Хадгаламжийн хүүгийн татвараас нэг тэрбум гаруй төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-07 18:24:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс 2019 онд орон нутгийн төсөвт 10 тэрбум 483 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 117 хувиар давуулан биелүүлжээ.

Энэ нь 2018 онтой харьцуулахад 588 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.

Нийт орлогын 7,9 тэрбум төгрөгийг нь хувь хүний орлогын албан татвараас, 680 сая төгрөгийг хөрөнгийн албан татвараас, 115,4 сая төгрөгийг газрын төлбөрөөс, 1,2 тэрбумыг байгалийн нөөц ашигласны төлбөрөөс, 280 сая төгрөг бусад татвар, төлбөр, хураамжаас бүрдүүлсэн байна.

УИХ-аас 2017 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн банкин дахь хадгаламжийн хүүд татвар ногдуулдаг болсон. Энэ хуулийн хүрээнд 2019 онд 1 тэрбум 146 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт оруулсан ажээ. 

Холбоотой мэдээ