Абэ Шинзо Ойрхи Дорнодын орнуудад айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Ойрхи Дорнодод хурцадмал байдал өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан Японы Ерөнхий сайд Абэ Шинзо тус бүс нутгийн гурван оронд энэ сарын сүүлээр айлчлахаар болжээ.
Мягмар гарагт
болсон эрх баригч намын төлөөлөгчдийн уулзалтын үеэр Абэ Шинзо энэ талаар
мэдэгдсэн байна. Tэрбээр Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Оманд айлчлах
ажээ.
Японы Ерөнхий сайд
Ойрхи Дорнодын нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, бүс
нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хүчин чармайлт гаргах болно
гэдгээ мэдэгдсэн байна.