Италийн удирдаач Стефано Салватори "Богема" дуурийг удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-01-07 12:51:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2020 оны анхны тоглолтоо алдарт Пуччинийн шилдэг бүтээл “Богема” дууриар эхлүүлж байна.

Италийн алдарт “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори энэ сарын 7-нд Монголд ирээд  11, 12-нд 17:00 цагт "Богема" дуурийг удирдан тоглуулна. Италийн удирдаач  Монгол Улсад ийнхүү дөрөв дэх удаагаа ирж, тоглолтод оролцох юм. Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартөвшиний урилгаар  Стефано Салватори 2016 онд анх ирж, бие даасан тоглолтынх нь симфони найрал хөгжим удирджээ. Дараа нь ДБЭТ-ын урилгаар А.Аданы “Жизель” балетыг шинэчлэн найруулснаар удирдан тоглуулсан. Гурав дахиа  2018 онд ирж УДБЭТ-ын гоцлол дуучин сопрано Б.Энхнараны уран бүтээлийн бие даасан “Сопрано” тоглолтыг удирджээ.

Холбоотой мэдээ