Их мастер А.Энхтуулын шавь АНУ-д тэргүүн байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-06 12:24:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их мастер А.Энхтуулын шавь Г.Тэнүүн АНУ-ын Иллинойс мужид зохион байгуулсан 37 дахь удаагийн “Tim Just Winter Open” тэмцээнд тэргүүн байр эзэлжээ.


Г.Тэнүүн алс холын АНУ-аас А.Энхтуулын шавь болж онлайнаар шатрын спортоор хичээллэдэг байна. Их мастер А.Энхтуул 2018 онд Саудын Араб улсад зохион байгуулсан эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Дэлхийн шилдэг-30" шатарчдын шагнал авч байсан шилдэг шатарчин.


Монголдоо шатрын сургууль байгуулахыг мөрөөддөг Их мастер өдгөө "Элит Брайн" олон улсын шатрын академийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. Монголын төдийгүй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг Олон улсын шатрын их мастер А.Энхтуул 21 насандаа Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан билээ.

Холбоотой мэдээ