Нефть олборлолтоор зөвлөлтийн дараах үеийн дээд амжилтыг шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-03 10:35:03

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Өнгөрсөн онд ОХУ газрын тос олборлолтын хэмжээгээрээ Зөвлөлтийн дараах үеийн дээд амжилтыг шинэчилжээ. 


Bloomberg агентлагийн мэдээлснээр, 2019 онд ОХУ 560.2 сая тонн газрын тос олборлосон нь газрын тосны олборлолтын хэмжээ өдөрт 11.25 сая торхтой тэнцсэн гэсэн үг аж. Орос улс 1987 онд өдөрт 11.416 сая торх газрын тос олборлож, дээд амжилт тогтоож байжээ.


ОПЕК буюу Газрын тос экспортлогч улсуудын байгууллагатай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд газрын тосны олборлолтын хэмжээгээ бууруулсан хэдий ч ОХУ ийм үр дүнд хүрч чаджээ хэмээн тус агентлаг мэдээлсэн байна. 


2019 онд ОХУ-ын газрын тосны олборлолтын хэмжээ 0.7 хувиар өсөж, 560 сая тоннд хүрнэ хэмээн Эрчим хүчний яам таамаглаж байгаа тухай ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн байна. Энэ онд олборлолтын хэмжээ 555-565 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байна. 

Холбоотой мэдээ