Хөвсгөл аймагт баярын өдрүүдэд осол, зөрчилгүй тайван байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-03 11:15:32

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд баярын өдрүүдэд осол, зөрчилгүй тайван сайхан байлаа гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул мэдээллээ.

Тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ресторан зоогийн газруудад мэдээлэл зөвлөмж өгч тогтмол хяналт тавин ажилласан байна. Мөн "Шинэ жил" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Мөрөн-Булган, Мөрөн-Хатгал чиглэлийн замд хурд хэмжиж жолооч зорчигч нарт анхааруулга санамж өгчээ.

Сүүлийн үед цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсч байгаа тул жолооч нарыг хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. 

Холбоотой мэдээ