Нисэх онгоцны ослын улмаас амиа алдсан хүний тоон үзүүлэлт буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /The Guardian/. Өнгөрсөн онд дэлхий даяар нисэх онгоцны ослын улмаас амиа алдсан хүний тоог 2018 оныхтой харьцуулахад 50 гаруй хувиар буурсан талаар “To70” нисэхийн судалгааны байгууллагаас лхагва гарагт мэдээлсэн байна.
2019 онд арилжааны
нисэх онгоцны 86 осол гарснаас 8 ослын үеэр 257 хүн амиа алдсан бол 2018 онд
534 хүн амиа алджээ. Өнгөрсөн гуравдугаар сард Этиопт гарсан ослын улмаас 157
хүн алдсан нь 2019 оны тоон үзүүлэлтийн талаас илүү хувийг эзэлжээ.
“Boeing” компанийн “737 Max”
загварын нисэх онгоц 2019 оны гуравдугаар сард Этиопт осолдсоны улмаас 157 хүн, 2018 оны 10 дугаар сард
Индонезод осолдсоны улмаас 189 хүн амиа алдсан нь томоохон дуулианыг дэгдээсэн юм. Уг хоёр осолтой холбогдуулан “737 Max” онгоцны нислэгийг дэлхий даяар түр зогсоосон бөгөөд дахин хэзээ нислэг
үйлдэж эхлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.