Маргаашдаа итгэлтэй оросуудын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-12-31 11:52:58

МОСКВА. /TASS/. ОХУ-ын хоёр иргэн тутмын нэг нь маргаашдаа итгэлтэй байдгийг Бүх Оросын санаа бодлыг судлах төвөөс явуулсан судалгааны дүн харуулжээ.


“Сүүлийн 20 жилийн хугацаанд оросуудын ирээдүйдээ итгэх итгэл бэхэжсэн. Хэрэв 2000 онд судалгаанд оролцсон иргэдийн 33 хувь нь маргаашдаа итгэлтэй байгаагаа мэдэгдэж байсан бол өнөөдөр энэ тоо 51 хувь болж нэмэгдлээ” гэж Бүх Оросын санаа бодлыг судлах төвийн мэдээлэлд дурджээ. Ирээдүйдээ итгэлтэй байгаа иргэдийн хамгийн олон буюу 71 хувь нь 18-24 насны залуус байгаа болохыг онцолсон байна.


Үүнээс гадна, судалгаанд хамрагдсан оросуудын 57 хувь нь гэр бүлийнхээ ирээдүйг нэг ба түүнээс дээш жилээр төсөөлөх боломжтой гэж мэдэгдсэн бол 20 жилийн өмнө Оросын иргэдийн дийлэнх нь /69 хувь/ өөрсдийнхөө эсвэл гэр бүлийнхээ ирээдүйг хэдхэн сараас илүү хугацаанд төсөөлж чадахгүй байжээ.


Энэ сарын 26-нд утсаар ярилцлага авах хэлбэрээр явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 1600 хүн оролцсон байна.


Холбоотой мэдээ