Эрдоган, Меркель нар Сирийн асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-30 11:15:41
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Германы Канцлер Ангела Меркельтэй утсаар ярьж, хоёр улсын харилцааны болон Сирийн асуудлыг хэлэлцжээ.


Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Режеп Тайип Эрдоган, А.Меркель нар хоёр орны харилцаа, бүс нутгийн хөгжлийн талаар мөн хэлэлцсэн байна.


Турк НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн Ливийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газартай усан хил болон цэргийн хамтын ажиллагааны тухай хоёр гэрээг өнгөрсөн сарын 27-нд байгуулсны дараахан энэ хэлэлцээ боллоо.


Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах, дүрвэгсдийг аюулгүй буцаах, хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Турк улс Сирийн хойд нутаг, Ефрат мөрний зүүн нутаг дахь террористуудыг устгах цэргийн ажиллагааг 10 дугаар сарын 9-нд эхлүүлсэн билээ. Гэвч террористуудад тус бүс нутгаас гарах боломж олгох зорилгоор АНУ, ОХУ гэрээ байгуулсантай холбогдуулан уг цэргийн ажиллагааг түр зогсоожээ.

Холбоотой мэдээ