Эрдэмтэд Ангараг дээр хүмүүсийг буулгах тохиромжтой газрыг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-12-17 16:24:18

КИЕВ. /Ukrinform/. Америкийн одон орон судлаачид Ангараг гараг дээр хүмүүсийг буулгах хамгийн тохиромжтой газрыг тодорхойлжээ.


“Ангараг гараг руу ирээдүйд нисэх жолоодлогот хөлгийн буух газрыг сонгоход хамгийн чухал нөхцөл бол аюулгүй байдал болон ус юм. Ийм газар нь дэлхийн баруун тал бөмбөрцөгийн өргөн уудам нам газартай төстэй Аркадия тэгш газар байх боломжтой гэж Америкийн судлаачид үзэж байгаа аж. 


Тэгш гадаргуугаас гадна уг газар нь их хэмжээний мөсний нөөцтэй бөгөөд дэлхийгээс усны нөөцөө авч авахгүйн тулд түүнийг хялбархан олборлох боломжтой гэнэ. Ангараг гараг дээр усны нөөцийг ийнхүү бүрдүүлснээр гараг хоорондын хөлгөөр ашигтай ачаа тээвэрлэх, түлш, мөнгө хэмнэх боломжтой болно гэж "Naked Science" цахим хуудсанд мэдээлжээ.


Холбоотой мэдээ