Эрдэнэт хотын түүхийг бүтээлцсэн хоёр иргэнд байр өглөө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-12-11 23:08:43
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Эрдэнэт хот болон Анхдагч, илгээлтийн эздийн өдрийн баярын хурал “Уурхайчин” соёлын ордонд боллоо. 

Баярын хуралд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар болон Эрдэнэт хот, Орхон аймгийн үе үеийн удирдлагууд, Эрдэнэт хотын хүндэт иргэд, Хөдөлмөрийн баатар, гавъяатууд оролцлоо. 

Баярын хурлыг нээж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар үг хэлж, Засгийн газрын болон, аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар зарим иргэнийг шагнаж урамшуулав. 

Мөн гадаад, дотоодын жуулчид, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, бэлэг дурсгалын зүйлийн нэр төрлийг олшруулах, шинэ бүтээл оновчтой санал боловсруулсан, шинэлэг технологи хөгжүүлж, орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, ажлын байр шинээр бий болгосон ААН, бизнес эрхлэгчдийг шагнаж урамшуулав. 

Түүнчлэн 1977 оноос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн Эрдэнэт хотын анхдагч, илгээлтийн эздийн нэг Ч.Чүлтэмсүрэн, Монголын Ардчилсан холбооны анхдагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Д.Батлүндэн  нарт орон сууц олгохоор шийдвэрлэж “Батламж”-ийг гардуулав. 

 

Холбоотой мэдээ