БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-03 14:22:57

НЬЮ-ЙОРК. /Fox Business/. Энэ сарын 15 гэхэд талууд худалдааны хэлэлцээрийн асуудлаар тохиролцож чадахгүй бол БНХАУ-ын хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэмэгдүүлэх бодолтой байна. Энэ тухай АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс мэдэгджээ.


Талуудын худалдааны маргааныг зохицуулах хэлэлцээрийн хүрээнд хоёр улс чухал ач холбогдолтой эхний үе шатанд ойртон ирлээ хэмээн Д.Трамп өнгөрсөн 10 дугаар сарын 11-нд мэдэгдсэн юм. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзалт хийхээр төлөвлөөд байсан хэдий ч Чилид 11 дүгээр сарын дундуур болох ёстой байсан АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт цуцлагдсантай холбоотойгоор хоёр улсын удирдагчдын шинэ дээд хэмжээний уулзалт хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм. 

Холбоотой мэдээ