Энэ сарын 11-нд Эрдэнэт хотын өдрийг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-03 09:19:56
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Энэ сарын 11-нд “Эрдэнэт хотын өдөр” тохионо. Уг өдрийн хүрээнд зохион байгуулах ажлын талаар өргөтгөсөн хурал боллоо.

1976 оны 12 дугаар сарын 11-нд Эрдэнэт хотыг байгуулах түүхэн шийдвэр гарсан байдаг. Иймд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 12 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэт хотын 100 гаруй мянган иргэдэд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцлээ.

Тухайлбал, Эрдэнэт хотыг анх байгуулахад гар бие оролцсон анхдагч, илгээлтийн эздийг алдаршуулах, тэдний гавъяаг залуу, хойч үедээ ойлгуулж, таниулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Эрдэнэт хотын түүх сэдэвт хичээл орох, үзвэр, үйлчилгээний газрууд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх болон хямдруулах зэрэг олон ажил санаачилжээ.

 

 

Холбоотой мэдээ