Иракийн Ерөнхий сайд огцорно гэдгээ мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-11-30 11:50:24

БАГДАД. /New York Times/. Иракийн Ерөнхий сайд Адель Абдул Махди огцрох хүсэлтээ өргөн барина гэж түүний ажлын алба мэдээлжээ. Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал өрнөж эхэлснээс хойш нэг өдрийн дотор хамгийн олон буюу 40 хүн амиа алдсаны дараа уг мэдэгдлийг хийжээ.


Иракийн Лалын шит урсгалын нэр хүндтэй номлогч жагсагчдын эрсэг хүч хэрэглэж буйг зэмлэн буруушаагаад, шинэ Засгийн газар байгуулахыг уриалжээ. Өнгөрсөн 10 дугаар сарын эхээр эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлснээс хойш 400 орчим хүн амиа алдсан бөгөөд баасан гарагт 15 хүн амь үрэгдсэн байна.


Иракчууд ажилгүйдэл, авилга газар авж, амьжиргааны түвшин доогуур байгааг эсэргүүцэн жагсаж байгаа юм. Ерөнхий сайд огцорсноор хууль тогтоогчид шинэ Засгийн газрыг байгуулах боломж бүрдэх аж. А.Махди Ерөнхий сайдын албыг өнгөрсөн оны 10 дугаар сараас хашиж эхэлжээ. 

Холбоотой мэдээ