“Tesla”-гийн цахилгаан пикап 250 мянган захиалга авжээ

Дэлхийд | Эдийн Засаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-11-29 17:07:47
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ-ЙОРК. /Reuters/. “Tesla” компанийн “Cybertruck” цахилгаан пикап автомашины захиалга 250 мянга орчим хүрсэн гэж тус компанийн тэргүүн Илон Маск “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


И.Маск твивттер хуудсаар дамжуулан “Cybertruck”-ийг сурталчилж байгаагийн зэрэгцээ захиалгын тоо болон бусад мэдээллийг өгч байгаа юм.


Ташрамд дурдахад, Тесла компанийн гурван жилийн өмнө худалдаанд гаргасан “Model 3” загвар эхний долоо хоногтоо 325 мянган ширхэг захиалга хүлээн авч байжээ. 


Холбоотой мэдээ