Пак Гын Хэгийн хэргийн талаарх шийдвэрийг дахин хянан хэлэлцэхээр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-28 15:09:18

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын Дээд шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн ялыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дахин хэлэлцэхээр болжээ. Энэ тухай пүрэв гарагт нийтэлсэн хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.


Үндэсний тагнуулын албаны сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, мөн улсад эд материалын хохирол учруулсан хэргээр Пак Гын Хэд оноосон ялыг Сөүл хотын давж заалдах шатны шүүх энэ оны долдугаар сард хүчингүй болгосон байна. Шүүх түүнд оноосон ялын хугацааг нэг жилээр багасгаж, ногдуулсан торгуулийн хэмжээг 2.7 тэрбум вон /2.3 сая ам.доллар/ болгон, 600 сая воноор бууруулжээ.


Өдгөө 67 настай Пак Гын Хэд анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялын нийт хугацаа 32 жил болж байгаа юм. 2017 онд хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулсны дараа анхан шатны шүүхээс түүнд эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан хэргээр 25 жил хорих ял оноож, 20 тэрбум воны торгууль ногдуулсан билээ.


Холбоотой мэдээ