ДЭМБ-тай хамтран стратегийн баримт бичиг боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-04-18 11:13:17

Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-тай 2017-2021 онд хамтран ажиллах дунд хугацааны стратегийн баримт бичгийг боловсруулахаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн баг  манай улсад ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчидтэй ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа уулзалт хийж, Стратегийн баримт бичгийг боловсруулах үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэн Др. Ки Дон Паркаар ахлуулсан багийнханд талархлаа илэрхийллээ.

Тэрбээр, УИХ 2015 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан бөгөөд энэхүү хууль баталснаар эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй олон үндэсний хөтөлбөр, стратегийг нэгтгэсэн Эрүүл мэндийн салбарын нэгдсэн цогц бодлоготой болохоор ажиллаж байгаа энэ цаг үед Хамтын ажиллагааны стратегийг боловсруулж батлах гэж буй нь цаг үеэ олсон үйл явдал боллоо гэж үзэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр ДЭМБ-аас манай улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, гүйцэтгэж буй үйл хэргийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байгаа. Зөвхөн сүүлийн хоёр  жилд 6.2 сая ам.долларын өртөг бүхий төсөл, хөтөлбөрийг ДЭМБ-аас хэрэгжүүлээд байна. Судалгаанаас үзэхэд сүүлийн 20 жилд 40 гаруй сая ам.долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

Ирэх оноос Монгол Улсад оногдох хөрөнгийг оновчтой зарцуулах, үр ашгийг дээшлүүлэх, эрүүл мэндийн салбарт хамгийн тулгамдаж буй асуудалд хөрөнгө оруулалт хийх нь чухал учраас энэхүү стратегийн баримт бичиг чиглэнэ гэдэгт итгэж байна гэв.

Монгол Улсын Засгийн газар,  ДЭМБ-тай хамтын ажиллагааны дунд хугацааны стратегийн баримт бичгийг анх 2002 үзэгчилэн ёсчилсон ба анхны стратегийн баримт бичиг 2001-2005 онд хэрэгжиж дуусчээ.

2010-2015 онд хэрэгжих хоёр дахь стратегийн баримт бичгийг 2010 онд үзэгчилэн ёсолсон бол, 2017-2021 онд хэрэгжих гурав  дахь стратегийн баримт бичгийг  ийнхүү боловсруулж  байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ