Өмгөөлөгчид шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах өрөөтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭШүүхийн Ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороотой хамтран бүх шүүхийн өмгөөлөгчдийг тусгай өрөөтэй болгох хамтарсан шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр уг шийдвэрийг ажил хэрэг болголоо.
Эхний удаа Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Дүүргийн анхан шатны Эрүүгийн анхан шатны шүүхэд "Өмгөөлөгчийн өрөө"-г тохижуулж нээв.
Нээлтийн ёслолд ШЕЗ, МХХ болон Өмгөөлөгчдийн хорооны удирдлагууд, өмгөөлөгчид оролцлоо. Шүүхүүд ийнхүү зориулалтын тусгай өрөөтэй болсноор өмгөөлөгч шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй танилцах, үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах боломж бүрдэж байна.
Ж.Батсайхан