Руссеффыг хариуцлагад татахыг 224 депутат дэмжлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссеффыг хариуцлага алдсаных нь төлөө шүүхэд татахыг тус улсын парламентын доод танхимын 300 депутатын 224 нь дэмжсэн бол 72 нь эсэргүүцэж, 4 депутат түдгэлзжээ.
Одоогоор санал хураалт үргэлжилж байгаа аж. Нийслэл Бразилиа хотод оршдог парламентын барилгын эсрэг талд төрийн тэргүүнийг дэмжигчид болон эсэргүүцэгчид цуглажээ. Гэвч санал хураалтын явцад сэтгэл дундуур үлдсэн Засгийн газрын талыг баримтлагчид цуглааныг орхиж эхэлсэн байна. Бразилын Ерөнхийлөгчийг хариуцлагад татах эсэх асуудлаарх хууль тогтоогчдын эцсийн шийдвэр орон нутгийн цагаар 21-22 цагт гарах төлөвтэй байна.
Бразилын Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах үйл явцыг үргэлжлүүлэхийн тулд парламентын доод танхимын гишүүдийн гуравны хоёр нь буюу өөрөөр хэлбэл 342 депутат дээрх санаачилгыг дэмжсэн байх ёстой. Хэрэв Ерөнхийлөгчийг хариуцлага татахыг дэмжигчдийн тоо цөөхөн байвал уг үйл явцыг зогсооно. Үйл явц цааш үргэлжилсэн тохиолдолд төрийн тэргүүнийг огцруулах эсэх талаарх эцсийн шийдвэрийг парламентын дээд танхим буюу Сенатын танхим гаргах ажээ.
Д.Жаргал