Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-11-21 11:31:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/ 11 дүгээр сарын 21-ний 05:27:10 секундэд Говь-Алтай аймгийн Цээл сумаас урд зүгт 20км-т 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлт Цээл сумын төвийн иргэдэд мэдрэгдсэн, одоогоор ямар нэгэн хохирол гарсан талаарх мэдээлэл Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбарт ирээгүй хэмээн тус газраас мэдэгдлээ. Тус сумын холбогдох албаныхан одоогоор ойролцоох газар нутагладаг малчдад газар хөдлөлт хэрхэн мэдрэгдсэн тухай мэдээлэл авахаар ажиллаж байгаа ажээ. 

Говь-Алтай аймагт 2019 он гарснаас хойш ийнхүү гуравдахь удаагийн газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдээд байгаа юм.


Холбоотой мэдээ