АНЭУ-ын Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-20 19:46:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.


Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон. АНЭУ 2016 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг орон сууцны “Жаргалан" хотхоноос өөрийн хөрөнгөөр амины орон сууц бүхий 1449 ам метр газар худалдан авч, Элчин сайдын яамаа нээсэн юм. Улмаар уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлжээ. Үүний дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов.


Тогтоолын төслийг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ