“Huawei” уян дэлгэцтэй ухаалаг гар утсаа худалдаанд гаргажээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-11-19 17:17:18

БЭЭЖИН. /The Verge/. Хятадын “Huawei” компани “Mate X” загварын уян дэлгэц бүхий ухаалаг гар утсаа албан ёсоор худалдаж эхэлжээ.


Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр, шинэ гар утас нь 16.76 см-ын дэлгэцтэй, 5G сүлжээ дэмждэг байна. Түүнчлэн  Kirin 980 процессор суурилуулсан бол цагт 4500 амперын хүчин чадалтай зайтай ажээ.


“Mate X” нь 2400 орчим ам.долларын үнэтэй бөгөөд одоогоор зөвхөн Хятадад худалдаалагдаж байгаа боловч "дэлхийн зах зээлд гаргах төлөвлөгөөг хэлэлцэж байна" гэж тус компани 10 дугаар сард мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ