Их Британийн хамгийн хөдөлмөрч жүжигчдийн жагсаалтыг гаргажээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-19 15:10:25

МОСКВА. /Dailу Mail/.  Кино жүжигчдийн гаргасан ололт амжилтууд дээр үндэслэн “Britbox” стриминг үйлчилгээ судалгаа явуулж, хамгийн хөдөлмөрч жүжигчдийн жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтад эрэгтэйгээс “Doctor Who” цувралд дүр бүтээсэн Шотландын жүжигчин Дэвид Теннант тэргүүлсэн бол эмэгтэйгээс “The Crown” цувралд дүр бүтээсэн жүжигчин Оливия Колман нэгдүгээрт бичигджээ.


Энэ судалгаанд зөвхөн BAFTA буюу Их Британийн кино, телевизийн урлагийн академийн шагналд болон NTA буюу Их Британийн Үндэсний телевизийн шагналд сүүлийн 10 жилийн хугацаанд нэр дэвшиж байсан жүжигчдийг хамруулжээ.


Эрэгтэй жүжигчид дундаас жагсаалтын хоёрдугаарт “Men Behaving Badly” телевизийн шоунд дүр бүтээсэн жүжигчин Мартин Клунес орсон бол гуравдугаар байранд жүжигчин Дэвид Жейсон оржээ. Түүнчлэн хамгийн хөдөлмөрч эмэгтэй жүжигчдийн жагсаалтад Харри Поттер кинонд дүр бүтээсэн жүжигчин Жули Уолтерс орсон байна. 

Холбоотой мэдээ