БСШУСЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран ажиллана

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-11-13 09:34:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Талууд Монгол Улсын боловсролын салбарт нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж багш, оюутны хөгжлийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэдийн 1072 хувьцааг бүртгэлжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Мөн Монгол Улсыг гадаад улсад сурталчлах, спортоор дамжуулан иргэдэд эв нэгдэл, эерэг хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах, тухайлбал ”Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ.

Санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар гарын үсэг зурсан юм.


Холбоотой мэдээ