Барилгын 4 тусгай зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-13 09:18:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ-наас “Барилгын материалын үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-т барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг гэрээгээр гүйцэтгүүлэх эрхийг олгоод байна.

Барилгын салбарт өнөөдрийн байдлаар 4 төрлийн тусгай зөвшөөрлийг олгож байна. Эдгээрт:

  • Барилга байгууламжийн ажил гүйцэтгэх,
  • Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах,
  • Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх,
  • Өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл багтаж байна.

Дээрх зөвшөөрлүүдээс гурван төрлийн тусгай зөвшөөрлийг “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ тэргүүтэй найман байгууллагын түншлэлд олгоод байна. Энэ талаар БХБЯ, АТГ-аас БХБЯ-нд зохион байгуулсан “Мэргэжлийн холбоодод шилжүүлсэн барилгын тусгай зөвшөөрлүүд: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ.

Холбоотой мэдээ