Хүүхдийн тасгийн ачаалал хэтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 10:24:41

Баян-Өлгий аймагт хүүхдийн томуу өвчин нэмэгдсээр байна.

Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч К.Аяужан, Манайд өдөрт дөч гаруй хүүхэд ирдэг боллоо. Хүүхдийн тасаг 25 ортой. Гэтэл бусад тасгуудад байрлуулах зэргээр 56 хүүхдийг хэвтүүлэн эмчлээд байна. Эдгээр хүүхдүүдийн 80 хувь нь хатгаагаар өвчилж, 20 хувь нь улаан бурхнаар өвдөж байна. 56 хүүхдийн 20 хувь нь Улаанбаатар хот руу шилжин эмчлүүлж байна. В вирусын томуу илэрч байна гэж мэдээллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ