Бага наадам найман төрлөөр зохиогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 10:22:18

Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийн биеийн тамир спортын уламжлалт бага наадам 14 дэх удаагаа зохиогдлоо.

Энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохиогдсон уг арга хэмжээнд төв хөдөөний 25 сургуулийн 1200 гаруй тамирчин оролцож, найман төрлийн уралдаанаар хүчээ сорилоо. Бүрэн дунд сургуулиудаас нийт оноогоор эхний гурван байрыг Өлгий сумаас 2 дугаар, «Зайд», тавдугаар, хөдөө сумуудынхаас Ногооннуур, Цэнгэл, Алтанцөгц сумын бүрэн дунд сургуулиуд, есөн жилийн сургуулиудаас Цагааннуур, Ойгорын тамирчид эзэллээ.

 

                                                                                                                                        Ш.Айзаря

 

 

 

 

Холбоотой мэдээ