Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургагч багш бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-07 11:50:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Боловсрол соёл урлагийн газарт Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг, чадвар олгох” сургагч багш бэлтгэх сургалт боллоо. “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийн сургалтад тус аймгийн 22 цэцэрлэгийн 24 багш болон удирдах ажилтнууд оролцож, орон нутгийн сургагч багш болжээ.

Боловсрол, соёл урлагийн газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхтуяа “Бэлтгэгдсэн сургагч нар бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчин бий болгох сургалтын тусгай хөтөлбөртэйгээр эцэг эхчүүд, цэцэрлэгийн багш нарт сургалт хийнэ” гэлээ.

Булган сумын 4-р цэцэрлэгийн арга зүйч Б.Нансалмаа хэлэхдээ, “Сургуулийн өмнөх насны хүүхдийг болзошгүй хүчирхийллээс сэргийлэх арга зүйг зааж сургаж байна. Өнөөдөр залуучууд гадаадад их ажиллаж амьдрах болсноор бага насны хүүхдээ асран хамгаалах боломж бага байгаа болохоор хүчирхийлэл, эрсдэлгүй орчин ховор байгаа. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх нь гаднаас биш ойр орчин нь их нөлөөлдөг юм байна. Тиймээс хүчирхийлэл нийгмийн хэмжээнд тавигдсан чухал асуудал болоод байгаа” гэсэн юм. 

Холбоотой мэдээ