Иргэд сумын нөөцөд ногоон тэжээл хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-06 20:43:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бугат сумын иргэд сумын аюулгүйн нөөцөд 600 мянган төгрөгийн ногоон тэжээл хандивлажээ.

Энэ жил сумын 30 иргэнд тус бүрт нь таван га талбайд ногоон тэжээл тариулсан юм. Тэдгээр иргэд энэ ажлынхаа үр шимийг хүртээд сумынхаа нөөцөд дэмжлэг үзүүллээ гэж тус сумын Засаг дарга Х.Ууганбаяр ярилаа. Мөн сумын хэмжээнд 100 тонн өвс, 30 тонн тэжээлийг аюулгүйн нөөцад бэлтгэх даалгавраа бүрэн хангасан байна. Өнгөрсөн өвөл өнтэй байснаас өвсний нөөц үлдэж өвөлжилтийн бэлтгэл базаахад сайн нөлөө үзүүлжээ.

Холбоотой мэдээ