Мешидийн тоо хоёроор нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙИслаам шашны ариун гурван сар (манай тооллоор дөрөв, тав, 6 дугаар сар)-г тохиолдуулан шашны байгууллагууд төрөл бүрийн ажил зохиож байна.
Тус аймгийн хэмжээнд гуч гаруй мешид (мөргөлийн ордон) үйл ажиллагаа явуулж байна. Өлгий сумын барааны захын дэргэд сая нэг мешидийн нээлт боллоо. Мөн оршуулгын газрын ойролцоо нэг мешдийн шав тавигдана гэж Ислаамын мүфтият холбооны тэргүүн М.Азатхан ярилаа. Дашрамд нь дурдахад мешидэд мусульманчууд өдөрт таван удаа намааз (мөргөл) үйлддэг бөгөөд баасан гарагт заавал мешидэд очиж олон хүнтэй хамт мөргөл үйлдэх нь буянтай хэмээн номлодог байна. Мешид нь Аллаах Эзэнтэй санаа сэтгэлээр золгон залбирах байр тул энэ байр ямагт цэвэр үзэмжтэй, хүмүүс мөргөл үйлдэх бүрдээ гар хөлөө угаан ариусах цэвэр устай байдаг байна.
Ш.Айзаря