“MTV EMA”-н гол шагналын эзэд тодорчээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-04 14:13:51

МОСКВА. /РИА Новости/.  MTV Europe Music Awards” –н гол шагналуудыг алдарт дуучин Билли Айлиш, Тейлор Свифт, Шон Мендес нар хүртжээ.


Америкийн дуучин Билли Айлиш “Шилдэг шинэ дуучин”, “Шилдэг дуу” гэсэн хоёр төрөлд шагнал хүртсэн байна. “Шилдэг дуу” төрөлд шалгарч чадаагүй Канадын дуучин Шон Мендес энэ оны “Шилдэг уран бүтээлч”-ээр шалгарчээ. Харин Америкийн кантри дуучин Тейлор Сфивт “ME!” дуугаараа “Шилдэг клип”-н шагналыг хүртсэн байна.


MTV Europe Music Awards” шагнал гардуулах ёслол энэ жил Испанийн Севилье хотод болжээ. Гол шагналуудаас гадна хамгийн их шүтэн бишрэгчтэй хамтлагаар БНСУ-ын “BTS” хамтлаг тодорсон бол Шилдэг хип хоп дуучнаар Никки Минаж шалгарсан байна. 

Холбоотой мэдээ