Хугацаа дууссан шоколадны огноог засварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-10-31 15:43:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Баянгол дүүргийн 2 дугаар хэлтсийн цагдаагийн албан хаагчийн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байдаг иргэний байранд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар хугацаа нь дууссан 38 граммтай, 3340 хайрцаг MAX FUN шоколадны огноог засварлан хадгалж байсан зөрчлийг илрүүлэн, агуулах байрыг лацадсан байна.

 

2018 оны 11 дүгээр сарын 21-нд үйлдвэрлэж 2019 оны 8 сарын 23-нд хугацаа нь дууссан MAX FUN шоколадыг 2020 оны 3 сарын 11 хүртэлх хугацаатай болгон засварлажээ.


Холбоотой мэдээ