Согтуу тээвирийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-14 11:20:54

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр 270 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 96  мэдээлэл  бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Сүүлийн хоёр жилийн судалгаагаар зам тээврийн осол ямар байгааг ЗЦГ-аас ийнхүү гаргажээ. Зам тээврийн осолд  5 хүүхэд өртсөнөөс сургуулийн өмнөх насны гурав, сургуулийн насны хоёр хүүхэд байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлажээ. Өчигдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн автобусны буудлын эцсийн замд "Эм Си Ди" ХХК-ны "Daewoo BS-106"  маркийн автобусны жолооч Ч нь явган зорчигч 64 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн. Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын "Хилчин" хотхоны урд замд "H.Sonata" маркийн авто машины жолооч Г нь "T.Prius" маркийн машинтай / О жолоочтой /мөргөлдөж  явган зорчигч  Г нарын гурва нхүүхдийг гэмтээсэн байна. мөн ЗЦГ-ын судалгаагаар зам тээврийн осол өсчээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ