Нийтийн тээврийн “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээ нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-24 15:13:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар смарт карт” компаниас “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар өнөөдөр мэдээллээ.

“Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд хэлэхдээ, “U money карт эзэмшигчдэд зориулан www.U-money.mn вэб сайтыг өчигдрөөс үйлчилгээнд нэвтрүүлж байна. Вэб сайтын үйлчилгээний зорилго нь иргэдэд U money картны хэрэглээ, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй хүргэх юм. Вэб сайтад гишүүнээр элсэж өөрийн хэрэглэж буй U money картын 16 оронтой дугаарыг оруулснаар төлбөрийн гүйлгээний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой” гэв.

Энгийн болон хүүхдийн картаас гадна бусад байгууллагатай хамтран гаргасан NFC сим карт /Мобиком, Юнител, Скайтел/ болон Хаан банкны Citypass картыг ч холбож төлбөрийн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой аж. Мөн гар утасныхаа сим картыг ашиглаж нийтийн тээврээр зорчдог иргэдийн хувьд сим карт дээр байрлах дугаарыг ашиглаж бүртгүүлэх юм. Өмнө нь зөвхөн аппликейшнаар дамжуулан автобусны чиглэл болон буудлын мэдээллийг хардаг байсан бол одоо вэб сайтаас дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой болсон аж.

Холбоотой мэдээ