Стивен Кинг Сүнсний баярын үеэр үзэх кинонуудыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-24 12:42:24

МОСКВА. /РИА Новости/. Аймшиг, уран зөгнөл, драм зэрэг олон төрлөөр бүтээлээ туурвидаг зохиолч Стивен Кинг Сүнсний баярын үеэр үзвэл зохих аймшгийн кинонуудыг санал болгожээ.


Түүний санал болгосон кинонууд дунд энэ онд дэлгэцнээ гарсан Норвегийн найруулагч Ларс Клевбергийн адал явдалт, аймшгийн “Хүүхдийн тоглоомууд” кино багтжээ. Тус кинонд Чаки нэртэй хүүхэлдэйн тухай өгүүлдэг байна.


Түүнчлэн "Марианна" зохиолчийн тухай өгүүлэх Францын аймшгийн цуврал киног үзэхийг "Аймшгийн хаан" гэгддэг зохиолч Стивен Кинг санал болгосон байна. Зохиолч эмэгтэйн номд өгүүлэх дүрүүд бодит амьдрал дээр гарч ирдэг тухай тус кинонд өгүүлдэг байна. 

Холбоотой мэдээ