Улаанбаатар-Налайхын чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-23 11:36:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд буюу Нийслэлийн 380 жилийн ойн өдрөөр нээхээр хоёр ээлжээр ажиллаж байна. Зам нээх өдрөөр Улаанбаатар-Налайхын чиглэлд анх удаа байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт 45 хүний суудалтай том оврын зургаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ.


Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах бүтээн байгуулалтын ажилтай холбоотой өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн иргэд түр замаар зорчиж байсан бол шинэ зам ашиглалтад орсноор иргэд нийтийн тээврийн үйлчилгээндээ агаарын бохирдол үүсгэхгүй, байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт тав тухтай том оврын автобусаар үйлчлүүлэх юм.


Байгалийн хий нь шаталтын дулаан өндөр, байгаль орчинд бага бохирдол ялгаруулдаг, эдийн засгийн хэмнэлттэй тул орчин үед олон улсад нийтийн тээврийн салбарт түгээмэл ашигладаг байна.

Холбоотой мэдээ