АТГ-аас “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-22 23:05:47

СэлэнгэМОНЦАМЭ/АТГ-аас “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн хувьд анхдагч бөгөөд иргэдийн оролцоотойгоор авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг явуулахад үр дүнтэй болно хэмээн үзэж байгаа ажээ.   

Өдөрлөгийн хүрээнд “Төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтанд зориулсан сургалт” болж сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн холбогдох мэргэжилтнүүд, эрх бүхий албан тушаалтнууд нийт 110 хүн хамрагдлаа.
Сургалт, өдөрлөгийн үйл ажиллагааг АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн тэргүүтэй ажлын хэсэг зохион байгуулав.
Энэхүү сургалт төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах, шинэ мэдлэг мэдээллээр хангах, Авлигын эсрэг хууль тогтоомж, түүний хэрэгжилттэй танилцуулах, цаашид юун дээр хэрхэн анхаарч, хэрхэн алдаа дутагдал гаргахгүй ажиллахад зөвлөгөө, заавар өгөхөд чиглэгд
жээ. Мөн ажлын хэсгийнхэн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Өмнө нь тус байгууллагын зүгээс орон нутагт ажиллахдаа зөвхөн төрийн албан хаагчдын хүрээнд ажлаа явуулдаг байсан аж. Харин энэ удаа иргэд олон нийтийн санал бодлыг сонссоноор цаашдын үйл ажиллагаанд болоод авлигаас урьдчилан сэргийлэхэд бодит үр дүнг авчирна хэмээв. 

Холбоотой мэдээ