Иргэд малын хулгай болон зөрчлийн хуулийн талаар мэдээлэл зөвлөгөөг их авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-22 16:41:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хууль хяналтын бүх байгууллага аймгийн төвд үзүүлдэг төрийн 2 дахь шатлалын үйлчилгээг алслагдсан багийн иргэдэд хүргэж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх зорилготой Эрх зүйн хөтөч өдөрлөг өнөөдөр Улаан-Уул суманд үргэлжилж байна.

Орон нутгийн иргэд малын хулгай болон зөрчлийн хуулийн талаар илүү их сонирхож мэдээлэл зөвлөгөөг авч байна. Тус сумын иргэдэд дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, эхо оношилгооны нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ аймгийн ХДТ-ын уран бүтээлчдээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоо чухал болохыг уриалсан жүжигчилсэн тоглолтыг хүргэж байна.

Мөн ерѳнхий боловсролын сургуулийн 8, 11 дүгээр ангийн сурагчдад замын хѳдѳлгѳѳний аюулгүй байдал, цахим ертѳнц, гэр бүлийн хүчирхийллээр сургалт зохион байгуулж иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд хариулан "Дураараа биш дүрмээрээ" аяныг сурталчилж байна. Өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйч, аймгийн ГБХЗХГ, НДХ, ХХҮГ, БОАЖГ, ЭМГ, ГХБХБГ, ХЭҮК болон Дэлхийн зөн ОУБ хамтран зохион байгуулж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ