Нөхөн сэргээлтийг хууль журмын дагуу гүйцэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-22 21:36:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас баталсан удирдамжийн дагуу Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын нутагт бичил уурхай, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлтийн ажлыг шалгажээ.

Аймгийн ИТХ-ын 2018 оны 07/01 дугаар тогтоолоор Хайрхандулаан, Баруунбаян-Улаан сумын нутаг дэвсгэрт 46 га талбайг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авчээ. Сумын Засаг даргаас бичил уурхай эрхлэгчидтэй гэрээ байгуулж, дээрх газруудад нөхөн сэргээлт хийлгэхээр 100 гаруй хүнийг ажиллуулсан байна. 

Түүчнлэн Гучин-Ус сумын нутагт “Эко Минерал” ХХК нь газрын тосны хайгуул хийж, цооног өрөмдөх үйл ажиллагаа явуулсан бөгөөд 3.56 га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Ажлын хэсгээс дээрх газруудад хийсэн нөхөн сэргээлттэй танилцаж, холбогдох хууль журмын дагуу гүйцэтгэсэн хэмээн үзжээ.

Холбоотой мэдээ