Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан хийхийг хоригложээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-18 15:29:01

ГОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Ирэх ням гарагт Засгийн газрыг эсэргүүцсэн ээлжит удаагийн жагсаал цуглаан хийх сөрөг хүчнийхний хүсэлтийг Хонконгийн цагдаа нар хүлээж аваагүй тухай “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.


“Хүний эрхийн төлөөх иргэний фронт” байгууллага жагсаал цуглааныг Чим Ша Цуй дүүргээс эхлүүлж Баруун Коулун галт тэрэгний буудалд дуусгахаар төлөвлөж байсан аж. Нүүрээ халхлахыг хориглох тухай эрх баригчдын шийдвэртэй холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлэхээр төлөвлөжээ.


Олон нийтийн эмх замбараагүй байдал дагуулсан олон нийтийн аюулгүй байдлын үүднээс уг арга хэмжээг эрх баригчид сайшаагаагүй байна. Тодруулбал саяхан болсон жагсаал цуглаануудад хэт давруу үзэлтнүүд шатамхай бодис бүхий шил шидсэн явдалд цагдаа нар анхаарал хандуулсан байна.

Холбоотой мэдээ