“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-16 13:20:06

ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын мотоцикл үйлдвэрлэгч “Harley-Davidson” компани анхны цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ. "LiveWireмотоциклын цэнэглэх системд доголдол үүссэн гэж тус компаниас мэдээлсэн байна.


105 морины хүчтэй “LiveWire” мотоциклыг АНУ-ын хэрэглэгчдэд өнгөрсөн есдүгээр сараас хүргэж эхэлжээ. “Harley-Davidson” компанийн мэдээлснээр, хэрэглэгчдийн гар дээр очсон мотоциклууд аюулгүй боловч тэдгээрийг албан ёсны төлөөлөгчийн газарт цэнэглүүлэх ёстой ажээ.


Мотоциклуудыг төлөөлөгчийн газарт цэнэглэхэд нэг цагийн хугацаа шаардлагатай тул нам хүчдэл бүхий газруудаас илүү хурдан цэнэглэх гэнэ. “LiveWire” бүтэн цэнэгээр 235 киломерт туулах хүчин чадалтай байна. 


LiveWire” мотоциклын үйлдвэрлэлийг хэзээ сэргээж, хэзээнээс худалдаалж эхлэх талаар “Harley-Davidson” компанийн мэдэгдэлд дурдаагүй байжээ. 

Холбоотой мэдээ