Хувийн цэцэрлэгийн багш нарт зориулсан сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-13 02:05:04

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтэсээс эрхлэн тус аймагт хэрэгжиж байгаа “СӨБ-ийн цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилт эрчимтэй явагдаж байгаатай холбогдуулж энэ чиглэлийн хэрэгжилт нь хувийн цэцэрлэгүүдэд дутмаг байгааг харгалзаж тэдгээрт зориулж “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүйг эзэмшүүлэх сургалт” хийв.

Тус аймгийн хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн 60 гаруй багшийг хамруулсан уг сургалтыг “Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт”-ийн арга зүйч багш н.Дуламжав, н.Нарантуяа нар удирдаж явууллаа. “Сургалт интерактив хэлбэрээр  онол практикийг хослуулж маш үр дүнтэй явагдлаа. Хувийн цэцэрлэгт ажилладаг багш нарын хувьд улсын цэцэрлэгийн сургалтад хамрагдаж чаддаггүй байсан. Харин энэ удаа цаг үед нь тохирсон чухал сэдвээр хийсэн сургалт боллоо” гэж аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн О.Мөнхсүрэн ярилаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ