Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахыг хангалтгүй гэж үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/.
АНУ Туркийн төлөөлөгчид болон
нэгжүүдийн эсрэг хориг арга хэмжээ авах нь Сирийн хойд нутгийн нөхцөл байдлыг
сайжруулахад нэг их нөлөө үзүүлэхгүй гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга
Нэнси Пелоси мэдэгджээ.
"Ерөнхийлөгч Трамп
Сири дэх эмх замбараагүй байдлыг эхлүүлсэн. Туркийн эсрэг хориг арга хэмжээ
авах түүний шийдвэр хүмүүнлэгийн гамшгийг зохицуулж хүчрэхгүй" гэж Н.Пелоси
даваа гарагт мэдэгдсэн байна.
Сирийн хойд нутагт Туркийн явуулж буй цэргийн ажиллагааг зогсооход саад учруулж буй этгээдүүдийн эсрэг хориг арга хэмжээ авах талаарх захирамжид Д.Трамп гарын үсэг зурсан гэж Цагаан ордон мэдэгдсэн юм.
Уг хориг арга хэмжээний жагсаалтад
Туркийн Батлан хамгаалах яам,
Эрчим хүчний яам, Дотоод хэргийн яам болон тэдгээр яамны
сайдууд багтаж байгаа аж.