“Joker” шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-10-14 12:44:21

ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. Warner Bros.” компанийн “Joker” уран сайхны кино 55 сая ам.долларын ашиг орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг хоёр дахь долоо хоногоо дараалан тэргүүлжээ.


DC” комикийн дүрүүдээс сэдэвлэн бүтээсэн “Joker” киног Тодд Филлипс найруулж, Хоакин Феникс гол дүрийг бүтээжээ. Энэхүү кино нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн зах зээлээс 192.72 сая ам.доллар, дэлхий дахинаас 543.9 сая ам.долларын ашиг орлого олсон гэж “Comscore” судалгааны байгууллага мэдээлсэн байна.


Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “The Addams Family” инээдмийн анимейшн /30.29 сая ам.доллар/ жагссан бол гуравдугаар байрт “Оскар” наадмын гурван удаагийн шагналт найруулагч Эн Лигийн уран бүтээл “Gemini Man” кино /20.5 сая ам.доллар/ бичигджээ. 

Холбоотой мэдээ