“Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаагаар үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-10-14 11:00:47

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын "Солонго" цогцолборт “Нэг сум нэг бүтээгдэхүүн худалдааг 15 дахь жилдээ аймгийн ЗДТГ-аас санаачлан зохион байгууллаа.

  Энэ арга хэмжээний зорилго нь аймгийн ЗДТГ, ХХААГ-с “Бүтээн байгуулалт-Хөрөнгө оруулалт”-ын жилийн хүрээнд аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, өрхийн амжиргааг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.

Уг үзэсгэлэн худалдаанд 27 сумын үйлдвэрлэл эрхлэгчдийн мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, гоёлын болон дулаан хувцас, гар урлал болон эсгий эдлэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна.
Нутгийн иргэдийн хөдөлмөр зүтгэлээр бүтсэн мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэмүү өртөггүйгээр, үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авалт хийх боломж гурав хоногийн турш үргэлжилнэ.

Энэ үеэр шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэдээ тодруулан, урамшуулж цом гардууллаа.

Холбоотой мэдээ