Караокед гал гарч нэг хүн нас барж, 20 гаруй хүн түлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-12 11:34:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр буюу 2019 оны 10 сарын 11-ний шөнө 23:00 цагийн үед Баруун Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэ Шарга" караокед гал гарсны улмаас нэг хүн нас барж, 20 гаруй хүн их, бага хэмжээгээр түлэгдсэн болон угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ.

Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс долоон хүний биеийн байдал хүнд байгаа учир нисдэг тэргээр Улаанбаатар хот руу тээвэрлэхээр бэлтгэж байна. Одоогоор галын нөхцөл шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Холбоотой мэдээ